Хүчит бөхийн долоогийн даваа эхэллээ
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээнээ баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ.
Мэдээллийн алба

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээнээ баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ. Хүчит бөхийн долоогийн даваанд бөхчүүдийн авсан амыг танилцуулбал: Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат Улсын Аварга С.Мөнхбат Булган аймгийн Сайхан сумын харъяат Аймгийн Арслан Н.Түвшинбаярыг, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Улсын Арслан Х.Мөнхбаатар Завхан аймгийн Их-Уул сумын харъяат Улсын Начин Б.Гончигдамбыг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Улсын Арслан Гунаажав Эрхэмбаяр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Аймгийн Арслан Э.Оюунболдыг тус тус амлаж, Төв аймгийн Баянхангай сумын харъяат Улсын Начин Б.Батмөнх Увс аймгийн Ховд сумын харъяат Аймгийн Арслан Н.Батсуурь нар тунаж үлдлээ.


















