Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүчит бөхийн гурвын даваа эхэллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн гурвын даваа эхэллээ. Энэ даваанд бөхчүүд дараах байдлаар ам аваад байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүчит бөхийн гурвын даваа эхэллээ
Хүчит бөхийн гурвын даваа эхэллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн гурвын даваа эхэллээ. Энэ даваанд бөхчүүд дараах байдлаар ам аваад байна.

Монгол Улсын дархан аварга - Г.Өсөхбаяр аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ

Улсын аварга Н.Батсуурь – аймгийн харцага П.Жавхлантөгс

Улсын аварга Ч.Санжаадамба – аймгийн арслан Т.Занданбат

Улсын аварга Г.Эрхэмбаяр – улсын харцага Ш.Уламбаяр

Улсын аварга С.Мөнхбат – аймгийн арслан Т.Буянжаргал

Улсын арслан П.Бүрэнтөгс – аймгийн харцага Т.Түвшинтулга

Улсын арслан Д.Ганхуяг – аймгийн заан Л.Батсайхан

Улсын арслан Ц.Содномдорж – аймгийн заан Б.Мандалбат

Улсын арслан Д.Азжаргал – аймгийн арслан Ж.Алтаншагай

Улсын арслан Р.Пүрэвдагва – аймгийн начин Ц.Гантөмөр

Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ – аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ

Улсын гарьд М.Баяржавхлан – аймгийн арслан О.Цэцэнцэнгэл

Улсын гарьд Д.Рагчаа – аймгийн арслан Б.Зоригтбаатарыг тус тус амлан авч, үнэн хүчийг үзэн барилдахаар боллоо. Бусад бөхийн ам авсан байдлын уншигч танаа тун удахгүй хүргэх болно.

Хуваалцах