Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүчит бөхийн тавын даваа эхэллээ

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн тавын даваа эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүчит бөхийн тавын даваа эхэллээ
Хүчит бөхийн тавын даваа эхэллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн тавын даваа эхэллээ.

Тавын даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Н.Адьяабатыг, улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Э.Баасандоржийг, Улсын аварга Г.Эрхэмбаяр Улсын начин Ш.Жаргалсайханыг, Улсын арслан Д.Ганхуяг аймгийн арслан Л.Лха-Очирыг, Улсын арслан Б.Ганбат цэргийн арслан Б.Бадамсүрэнг, улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан М.Бадарчийг, улсын арслан Д.Азжаргал улсын заан Г.Баасандоржийг, улсын гарьд Д.Рагчаа улсын начин Л.Нямсүрэнг улсын гарьд Н.Ганбаатар улсын начин Ч.Баянмөнхийг, улсын гарьд Б.Гончигдамба улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ аймгийн арслан Б.Суманчулууныг, улсын заан Б.Сайнбаяр аймгийн хурц арслан Ч.Батчулууныг, улсын заан Ч.Санжаадамба улсын харцага Н.Түвшинбаярыг, улсын заан Б.Батмөнх улсын начин Ш.Пүрэвдагвыг, улсын харцага Ө.Бат-Орших улсын харцага Н.Батсуурийг амлаж, улсын харцага Ц.Содномдорж улсын начин Б.Пүрэвсайхан нар тунаж үлдлээ.

Хуваалцах