Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүчтэний дэвжээнд од нь байхыг хүсэн ерөөе

Уламжлал ёсоор тэмцээний сүүлчийн өдөр хүн жингийн барилдаанууд болсон бөгөөд -100 кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин Л.Отгонбаатар анх удаа аваргаллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүчтэний дэвжээнд од нь байхыг хүсэн ерөөе
Хүчтэний дэвжээнд од нь байхыг хүсэн ерөөе. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Фужайрах хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Уламжлал ёсоор тэмцээний сүүлчийн өдөр хүн жингийн барилдаанууд болсон бөгөөд -100 кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин Л.Отгонбаатар анх удаа аваргаллаа.

Тэрбээр 1993 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Жүдо бөхийн ОУХМ дэлхийн аваргын хүрэл, Ази тивийн аварга ААШТ-ий хүрэл, Азийн наадмийн хүрэл, “Дэлхийн цом”-ын алт, мөнгө, хүрэл медаль, олимпийн тавдугаар байр, багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ШШГЕГ “Сүлд” спорт хорооны тамирчин юм.

Түүний дараагийн том тэмцээн ДАШТ. Цаашлаад 2020 оны олимпийн их наадам билээ.

Хүчтэний дэвжээнд од нь байхыг хүсэн ерөөе.

Хуваалцах