Худагт унасан бүсгүйг олжээ
48 настай Су Цисю энэ сарын нэгний өдөр Хөнань мужийн тосгонд эмийн ургамал түүж яваад дөрвөн метр хуурай гүн худагт уначихжээ
Мэдээллийн алба

48 настай Су Цисю энэ сарын нэгний өдөр Хөнань мужийн тосгонд эмийн ургамал түүж яваад дөрвөн метр хуурай гүн худагт уначихжээ. Түүнийг хайсаар байсан боловч худгийн хажуугаар өнгөрч явсан замын хүн эмэгтэйг энэ даваа гарагт олсон байна.
“Худагт байсан 16 өдөр дандаа хашгирч, хэрэгтэй хэрэггүй зүйл ярьж, арга тасраад байсан” мөн унахдаа эрдэнэ шишийн талбайгаар явж байсан учир эрдэнэ шиш идэж борооны усаар голоо зогоож байсан гэжээ.


















