Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүдэр эргэж ирээд яах бол...

Нэгдүгээр ангид нь нэгэн эмэгтэй нас барсан ч сэтгэл нь хураасан эд хөрөнгөндөө хоргодон чөтгөр болж буй тухай үзүүлдэг. Харин энэ удаа ямар үйл явдал өрнөх бол...

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүдэр эргэж ирээд яах бол...
Хүдэр эргэж ирээд яах бол.... Зураг: МҮОНРТ

Монголын орчин цагийн хамгийн анхны аймшгийн кино болох “Ядуугийн зовлон” 2000 онд бүтээгдсэн билээ. Тэгвэл хоёрдугаар анги нь “Хүдэр эргэж ирсэн нь” нэртэйгээр ирэх сарын 22-нд бүх кино театрт нээлтээ хийх аж.

Найруулагчаар “Бүтэлгүй новш”, “Аюултай харилцаа”, “Сүүлчийн бүжиг”, “Зугтаарай”, “Ядуугийн зовлон” зэрэг уран сайхны киног найруулсан Ц.Хүсэлбаатар ажилласан бол Хүдэрийн дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү, Уянгын дүрд жүжигчин А.Адилцэцэг, туслах дүрд Д.Хүрэлхүүгийн охин Намуун, “Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзаан нар тоглосон гэнэ.

Нэгдүгээр ангид нь нэгэн эмэгтэй нас барсан ч сэтгэл нь хураасан эд хөрөнгөндөө хоргодон чөтгөр болж буй тухай үзүүлдэг. Харин энэ удаа ямар үйл явдал өрнөх бол...

Хуваалцах