Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна
Тиймээс салбарын яам, холбогдох газрууд үүнд анхаарах цаг болсныг Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөрт зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр онцлосныг дуулгая.
Мэдээллийн алба

Манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгааг албаныхан хэллээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 98 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэсэн албан ёсны судалгаа байна. Энэ нь сүүлийн дөрвөн жилтэй харьцуулахад 1.8 хувиар өссөн үзүүлэлт. Тиймээс салбарын яам, холбогдох газрууд үүнд анхаарах цаг болсныг Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөрт зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр онцлосныг дуулгая.


















