Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа тэргүүтэй жүдочид өнөөдөр Бакугийн дэвжээнд өрсөлдөнө
Нийт 57 орны 449 жүдоч оролцох тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй дөрвөн тамирчин оролцох юм.
Мэдээллийн алба

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит “Их дуулга” тэмцээн өнөөдөр Азербайжаны Баку хотод эхэлнэ.
Нийт 57 орны 449 жүдоч оролцох тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй дөрвөн тамирчин оролцох юм.
Тэмцэн энэ ням гарагт өндөрлөнө.
Монгол Улсаас оролцох тамирчид:
Эрэгтэй
-60 Л.Өнөболд, Д.Амартүвшин
-66 Д.Төмөрхүлэг, Ё.Басхүү
-73 Б.Батболд
-81 Н.Дагвасүрэн
-90 Г.Алтанбагана, Д.Сандуйжав
-100 Л.Отгонбаатар
+100 Б.Тэмүүлэн
Эмэгтэй
-52 Л.Сосорбарам, Б.Хорлоодой
-57 Д.Сумъяа
-63 Б.Ганхайч


















