Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Д.Отгондалай нар “нууц” авьяасаа нээв

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Японы TBS телевизийн "Sasuke Ninja warrior" шоуг албан ёсны эрхтэйгээр "Монгол Нинжа дайчид" нэрээр үзэгчиддээ хүргэхэд бэлэн болсон.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Д.Отгондалай нар “нууц” авьяасаа нээв
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Д.Отгондалай нар “нууц” авьяасаа нээв. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Японы TBS телевизийн "Sasuke Ninja warrior" шоуг албан ёсны эрхтэйгээр "Монгол Нинжа дайчид" нэрээр үзэгчиддээ хүргэхэд бэлэн болсон. Дэлхийн 20 гаруй орны үзэгчдэд хүрсэн тус шоуны үндсэн хөтлөгчөөр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, Хөгжим, цэнгээнт нэвтрүүлгийн редакцын редактор Ч.Шижирбаатар нар ажилласан. Харин зочин хөтлөгчөөр "Мон-Алтиус Цагаанбаатар" жүдо бөхийн академиа байгуулж, элсэлтээ аваад буй Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ийн хүрэл медальт Д.Отгондалай(Оки), гавьяат жүжигчин, “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд(Боёо) нар ажиллажээ.

Эрхэм уншигч та бүхэн эх орныхоо Төрийн дууллыг тив дэлхийд эгшиглүүлж, Монгол Улсын Төрийн далбааг олимп, дэлхийн тэнгэрт мандуулсан жүдоч Х.Цагаанбаатар, боксчин Д.Отгондалай нар “нууц” авьяасаа дэлгэж "Монгол Нинжа дайчид" телевизийн шоуг хэрхэн хөтөлж, тайлбарласныг энэ сарын 29-нөөс эхлэн ням гараг бүрийн 21:10 цагт хүлээн авч үзээрэй.

Хуваалцах