Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тэргүүтэй 14 жүдоч Осакад хүч үзнэ
Жүдо бөхийн “Осака Их дуулга-2019” тэмцээнд дэлхийн 97 орны 564 жүдоч (эрэгтэй 325, эмэгтэй 239) хүчээ сорихоор мэдүүлгээ илгээсэн гэнэ.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлчийн “Их дуулга-2019” тэмцээн Японы Осака хотноо энэ сарын 22-24-нд болно.
Энэ удаагийн тэмцээнд Монголын шигшээ багийн 14 шилдэг жүдоч хүч үзэх юм.
Тодруулбал, эрэгтэйчүүдээс 60 кг-д Л.Өнөболд, Э.Ариунболд, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын аварга О.Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүдээс 48 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Д.Сумьяа, 63 кг-д Б.Ганхайч нар багтжээ.
Жүдо бөхийн “Осака Их дуулга-2019” тэмцээнд дэлхийн 97 орны 564 жүдоч (эрэгтэй 325, эмэгтэй 239) хүчээ сорихоор мэдүүлгээ илгээсэн гэнэ.


















