Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "Токио-2020" олимпийн наадмын эрхээ авлаа

О.Гүндэгмаа 1996 оны Атлантын “ Алтан” олимпд анх 18 настайдаа оролцож, шагналт тавдугаар байрт шалгарснаасаа хойш “Сидней-2000”, “Афин-2004”, ”Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио -2016”, “Токио-2020” буюу долоо дахь удаагаа олимпийн наадамд оролцох эрх авч байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "Токио-2020" олимпийн наадмын эрхээ авлаа
Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "Токио-2020" олимпийн наадмын эрхээ авлаа. Зураг: МҮОНРТ

Буудлагын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсын Доха хотод энэ сарын 5-нд эхэлсэн. Тус тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа урьдчилсан буудлагадаа дөрөвдүгээр байрт шалгарч "Tокио-2020" олимпийн наадмын эрх авлаа. Ийн О.Гүндэгмаа Монголын буудлагын тамирчдын ирэх олимпийн дөрөв дэх эрхийг авчирч байна.

Ташрамд дуулгахад, О.Гүндэгмаа 1996 оны Атлантын “ Алтан” олимпд анх 18 настайдаа оролцож, шагналт тавдугаар байрт шалгарснаасаа хойш “Сидней-2000”, “Афин-2004”, ”Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио -2016”, “Токио-2020” буюу долоо дахь удаагаа олимпийн наадамд оролцох эрх авч байна.

Хуваалцах