Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг олимпийн эрх авлаа

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга Украины Алла Черкасоватай барилдана.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг олимпийн эрх авлаа
Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг олимпийн эрх авлаа. Зураг: МҮОНРТ

Чөлөөтийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг зодоглосон. Тэрбээр дагах барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг оноогоор цэвэр (12:2) ялснаар Токиогийн олимпийн наадмын эрх авснаас гадна хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга Украины Алла Черкасоватай барилдана.

Хуваалцах