Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдоржийн нэрэмжит уралдаанд 66 дуучин өрсөлдөж байна
Зохион байгуулагчаар БСШУЯ, УДБЭТ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран ажиллаж байна.
Мэдээллийн алба

Дэлхийн дуурийн урлагийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари, романс дуулаачдын олон улсын V уралдаан эхэллээ.
Үүнд нийслэл, орон нутаг, ОХУ-ын Буриад Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 66 дуучин өрсөлдөж байна.
Зохион байгуулагчаар БСШУЯ, УДБЭТ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран ажиллаж байна.
Уралдааны зорилго нь сонгодог урлагийг хөгжүүлэх, мэргэжлийн дуурийн дуулаачдын урын санг баяжуулах, ур чадварыг нэмэгдүүлэх, залуу чадварлаг дуучдыг олон улсын түвшинд гаргахад оршиж байгаа аж.


















