Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлээр үзэсгэлэн гаргана

Хөдөлмөрийн яам болон нийслэлийн Хөдөлмөрийн газраас жил бүр уламжлал болгон “Бид бүгдийг чадна” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлээр үзэсгэлэн гаргана
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлээр үзэсгэлэн гаргана. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн яам болон нийслэлийн Хөдөлмөрийн газраас жил бүр уламжлал болгон “Бид бүгдийг чадна” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг байна.

Иргэд бүтээгдэхүүнээ зарж борлуулан орлого олоход туслах, бүтээгдэхүүнийг борлуулах гарц олж өгөх болон өрхийн амжиргааг дээшлүүлэх зорилгоор энэ сарын 24-нд буюу маргааш төр захиргааны 4-р байрны гадна талбайд үзэсгэлэн худалдаа гарна. Үзэсгэлэн худалдаанд есөн дүүргийн 60 гаруй иргэн өөрсдийн хийсэн бүтээлээрээ оролцоно.

Хуваалцах