Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөгжмийн шилдэг бүтээлийг улсын санд худалдаж авна

Энэ онд бүтээгдсэн том хэлбэрийн хөгжмийн бүтээлийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын 128 тоот өрөөнд энэ дугаар сарын 1–14-ны өдрүүдэд ажлын цагаар бүртгэж буй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжмийн шилдэг бүтээлийг улсын санд худалдаж авна
Хөгжмийн шилдэг бүтээлийг улсын санд худалдаж авна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолын хүрээнд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Газар хамтран тухайн жилд туурвигдсан хөгжмийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Энэ онд бүтээгдсэн том хэлбэрийн хөгжмийн бүтээлийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын 128 тоот өрөөнд энэ дугаар сарын 1–14-ны өдрүүдэд ажлын цагаар бүртгэж буй.

Бүртгүүлсэн бүтээлүүдийг Улсын Филармонийн концертийн танхимд энэ сарын 26-нд БСШУС–ын сайдын тушаалаар байгуулагдсан орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн гишүүд сонсон шалгаруулж, улмаар “Алтан намар-2019” хөгжмийн наадмын үеэр шилдэг бүтээлийн шагналыг гардуулах юм.

Хуваалцах