“Хөх дорно” үзэсгэлэнд есөн зураач оролцлоо
БНХАУ-ын Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай балгаст хоёр орны зураачид “Хөх дорно” нэртэй уран зургийн үзэсгэлэнгээ 3 дахь жилдээ гаргажээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай балгаст хоёр орны зураачид “Хөх дорно” нэртэй уран зургийн үзэсгэлэнгээ 3 дахь жилдээ гаргажээ.
Үзэсгэлэнд манай улсын Сүхбаатар, Хэнтий аймгийн уугуул 9 зураач тал нутгийн үзэсгэлэнт байгалийг харуулсан уран зургаараа оролцлоо.
Зүүн Үзэмчин хошууны “Мөнгөн өвөл” уламжлалт баярын үеэр хоёр улсын 20 шахам зураач уран бүтээлээ дэлгэсэн нь энэ.


















