Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хөх тэнгэрийн удамт cалхин аялгуу” тоглолт болно

Улсын Филармони, ӨМӨЗО-ны “Үндэстний урлаг жүжгийн хүрээлэн” Монгол, Хятадын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын ард иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулсан хамтарсан гэрээний дагуух эхний тоглолт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16, 17-нд Хөх хотын Үндэстний урлаг жүжгийн хүрээ

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөх тэнгэрийн удамт cалхин аялгуу” тоглолт болно
“Хөх тэнгэрийн удамт cалхин аялгуу” тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Филармони, ӨМӨЗО-ын уран бүтээлчдийн хамтарсан “Хөх тэнгэрийн удамт cалхин аялгуу” тоглолт ирэх сарын 3, 7-нд УДЭТ-ын тайзнаа болно.

Улсын Филармони, ӨМӨЗО-ны “Үндэстний урлаг жүжгийн хүрээлэн” Монгол, Хятадын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын ард иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулсан хамтарсан гэрээний дагуух эхний тоглолт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16, 17-нд Хөх хотын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн тайзнаа болсон.

Харин хоёр дахь тоглолт нь ийнхүү болох гэж буй.

Тоглолтод ӨМӨЗО-ын “Үндэстний урлаг жүжгийн хүрээлэн”-ийн Үндэсний их найрал хөгжим, удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нямдорж, удирдаач, С.Саруул-Од, Ери Да болон Монгол Улсын Филармонийн “Баян монгол” джаз найрал хөгжим, дуучин С.Баттулга, Н.Наранбаатар, Т.Амина, Б.Дэлгэрбаяр, Т.Солонго Т.Отгонбаяр, ӨМӨЗО-ын дуучин Оюунсод, Мөнгөнцэцэг, Батмөнх нарын зэрэг 100 гаруй уран бүтээлч оролцоно.

Хуваалцах