Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хөхөө”-г олон улсын кино наадамд сойно

“Хөхөө” уран сайхны киноны гол дүрд жүжигчин Ц.Цэрэнболд, Т.Борхүү, А.Цэгмид, Э.Сансар, П.Баярмагнай, А.Баярцэцэг нар тоглосон юм

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөхөө”-г олон улсын кино наадамд сойно
“Хөхөө”-г олон улсын кино наадамд сойно. Зураг: МҮОНРТ

Найруулагч Ж.Жамъянсүрэнгийн хоёр дахь бүрэн хэмжээний уран бүтээл “Хөхөө” уран сайхны киноны үзлэг саяхан “Prime Cineplex” кино театрт болсон байна. Хөхөө шувууны домгоос сэдэвлэсэн тус бүтээлийн бэлтгэл ажил зургаан сар, зураг авалт 2018 онд 50 хоногийн турш Ховд аймгийн Үенчийн хавцалд хийгдэж, пост продакшн нь жил гаруй хугацаанд он дамжин үргэлжилсэн байна. Түүнчлэн олон улсын наадмуудын техникийн стандартыг хангах гэж дуу, дүрс, өнгөний ажилд ихээхэн анхаарал тавин ажиллажээ.

“Хөхөө” уран сайхны кино ирэх 2020 онд үзэгчдэд хүрэх бөгөөд цаашлаад олон улсын кино наадмуудад өрсөлдөх юм байна.

Сонирхуулахад, “Хөхөө” уран сайхны киноны гол дүрд жүжигчин Ц.Цэрэнболд, Т.Борхүү, А.Цэгмид, Э.Сансар, П.Баярмагнай, А.Баярцэцэг нар тоглосон юм.

Хуваалцах