Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хөхөө Намжил” шоуны бүртгэл энэ сарын 15-нд дуусна

Морин хуурчдын дунд “Хөхөө Намжил” уралдаант шоу төсөл зохион байгуулагдах гэж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөхөө Намжил” шоуны бүртгэл энэ сарын 15-нд дуусна
“Хөхөө Намжил” шоуны бүртгэл энэ сарын 15-нд дуусна. Зураг: МҮОНРТ

Морин хуурчдын дунд “Хөхөө Намжил” уралдаант шоу төсөл зохион байгуулагдах гэж байна. Тус уралдааныг хүн төрөлхтний соёлын их өв морин хуур хөгжмийг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, морин хуурчдын авьяасыг дэмжих, хөгжүүлэх, танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор UBS телевизээс санаачлан зохион байгуулах гэж байгаа аж.

Морин хуурчдын дунд зохиогдох уг нэвтрүүлэгт 16-аас дээш насны авьяастнууд оролцож, I-IV шатаар өрсөлдөн ялагчаа тодруулах юм байна. Уралдааны тэргүүн байрт шалгарсан эзэн 10 сая, удаах нь долоон сая, гутгаар байрынх таван сая төгрөгийн шагналтай ажээ. Уралдааны бүртгэл энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ. Тэмцээнд хилийн чинадад амьдарч буй монголчууд болон олон улсын авьяастнууд оролцох боломжтой юм.

Хуваалцах