Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хөхөө Намжил” уралдааны бүртгэл өнөөдөр дуусна

UBS телевиз “Хөхөө Намжил” уралдаант шоу төслийг морин хуурчдын дунд зарлаад байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөхөө Намжил” уралдааны бүртгэл өнөөдөр дуусна
“Хөхөө Намжил” уралдааны бүртгэл өнөөдөр дуусна. Зураг: МҮОНРТ

UBS телевиз “Хөхөө Намжил” уралдаант шоу төслийг морин хуурчдын дунд зарлаад байна.

Мэргэжлийн болон мэргэжлийн бус хэмээн ялгалгүй морин хуур тоглодог хэн бүхэн орох боломжтой уг төслийн бүртгэлийн хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Тус уралдаан шагналын сангаа нэлээд өндөр зарлаад байгаа ба нэгдүгээр байр 10 сая төгрөг, хоёрдугаар байр долоон сая төгрөг, гуравдугаар байр таван сая төгрөг аж.

Найман настай балчраас 80 настай өтгөс ч орох боломжтой морин хуур наадамд өргөнөөр оролцож, хоёр чавхдасаараа хорвоог дэлхийг уяраах хосгүй гайхамшигтай морин хуур хөгжмөө алдаршуулцгаая.

Хуваалцах