Хөл нүцгэн гүйсэн тамирчин бүсгүйг финалд оролцуулахаар болжээ
Этиопийн хөнгөн атлетикч Этенеш Диро 3000 метрийн саадтай гүйлтийн төрөлд өрсөлдсөн.
Мэдээллийн алба

Этиопийн хөнгөн атлетикч Этенеш Диро 3000 метрийн саадтай гүйлтийн төрөлд өрсөлдсөн. Тэрбээр ингэхдээ урьдчилсан гараанд нэг талынх нь пүүз сугарч үлдсэнээс болж, хөл нүцгэн уралджээ. 3000 метрийн зайд өрөөсөн пүүзтэй уралдсан тэрбээр барианд орохдоо өвдөлтөөсөө болж нулимсаа барьж дийлээгүй бөгөөд энэхүү гүйлтдээ Этенеш Диро 17 дугаар байрт орсон юм. Ингэснээр тэрбээр шигшээд шалгарах боломжгүй болсон билээ.
Гэвч шүүгчид тусгай шийдвэр гаргаж тамирчин бүсгүйг финалын шилдэг 18-д багтаахаар болсон байна.





















