Хөл сэрүүцүүлэгч худалдаанд гарчээ
Ажил хэрэгч хүмүүст зориулж гутландаа зүүдэг хөл сэрүүцүүлэгчийг бүтээжээ.
Б.
Б.Жамбалдорж
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Ажил хэрэгч хүмүүст зориулж гутландаа зүүдэг хөл сэрүүцүүлэгчийг бүтээжээ.
Энэ нь мэдээж элдэв зүйл санаачилж байдаг Япончуудын бүтээл. Уг сэрүүцүүлэгч нь USB-гээр энгийн төхөөрөмжүүдтэй холбогдон эрчим хүчээ авах ба дулааны хэмийг заагч тусгай жижиг дэлгэцтэй. Гутландаа зүүгээд ажиллуулахад хүйтэн агаараар таны гуталны дотор руу үлээнэ.
Энэхүү хөл сэрүүцүүлэгчийг 34 ам.долларын үнэтэйгээр Японы дэлгүүрүүдэд худалдаанд гаргажээ.
Хуваалцах


















