Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хулангийн үдэш-2014” цэнгүүн болно

Үзэгчид надаас хүссэн зүйлээ асууж, чин сэтгэлээсээ харилцан ярилцахын зэрэгцээ мэдээж яруу найргаасаа уншина. Тиймээс үзэгчид асуултаа бичих үзэг, цаастай ирвэл зүгээр” хэмээн найрагч бүсгүй онцолжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хулангийн үдэш-2014” цэнгүүн болно
“Хулангийн үдэш-2014” цэнгүүн болно. Зураг: МҮОНРТ

СГЗ, яруу найрагч Ц.Хулан энэ сарын 20-нд “Хулангийн үдэш-2014” цэнгүүнээ хийх гэж байна. Энэ бол түүнийг үзэгчидтэй уулзуулж буй уран бүтээлийн гурав дахь цэнгүүн. Өмнөх хоёр цэнгүүн нь дуу, шүлэг ээлжилсэн хөтөлбөртэй, концертийн хэлбэртэй байсан аж.

“Харин энэ удаа үзэгчидтэйгээ амьд харилцаа үүсгэх үүднээс асуулт, хариулт зонхилсон уулзалт ярилцлагын шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, цэнгүүн хийж байгаа хүндээ бэлэг сэлт гардуулж, үгээ олохгүй магтдаг уламжлалт хэлбэрээс татгалзах юм.

Үзэгчид надаас хүссэн зүйлээ асууж, чин сэтгэлээсээ харилцан ярилцахын зэрэгцээ мэдээж яруу найргаасаа уншина. Тиймээс үзэгчид асуултаа бичих үзэг, цаастай ирвэл зүгээр” хэмээн найрагч бүсгүй онцолжээ.

Ц.Хулангийн уран бүтээлийн лабораториор аялах цэнгүүн УДЭТ-т болно.

Хуваалцах