Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөг баримт #8

-Аваргуудын лигт хамгийн олон удаа пеналт алдсан ТОП-5 тоглогчид бол Thierry Henry(5 удаа), Van Nistelrooy (4), Lionel Messi (3), Cristiano Ronaldo (3), Andre Shevchenko (3) нар юм байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөг баримт #8
Хөлбөмбөг баримт #8. Зураг: МҮОНРТ

-Аваргуудын лигт хамгийн олон удаа пеналт алдсан ТОП-5 тоглогчид бол Thierry Henry(5 удаа), Van Nistelrooy (4), Lionel Messi (3), Cristiano Ronaldo (3), Andre Shevchenko (3) нар юм байна.

-Испанийн ла лигт Барселона, Реал Мадрид, Атлетик Билбао гэсэн гурван клуб доод лиг рүү унаж байгаагүй гэнэ.

-Alexis Sanchez, Radamel Falcao нар 2007 онд Ривер Плэйт багт хамтдаа тоглож байжээ. Харин тэдний дасгалжуулагч нь Diego Simeone байсан байна.

-Саутхэмптон клубын хувьд Lambert, Lallana, Lovren, Chambers, Shaw нарыг 12 сая еврогоор авч байсан бол эргүүлэн 122 сая еврогоор зарсан байна.

-Эвертон бол примьер лигт хамгийн олон улирал тоглож байгаа клуб юм байна. Тэд түүхэндээ дөрөвхөн удаа л доод лиг рүү унаж байжээ.

-Хөлбөмбөгийн хаан хочит Pele клубын түвшинд Европын лигт ганц ч тоглолтонд оролцож байгаагүй.

-Mario Balotelli-гийн хувьд шигшээ баг болон клубын түвшинд 29 пеналт гүйцэтгэхдээ 27-г нь амжилттай болгоод байгаа.

Хуваалцах