Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгч 120 охин хамтдаа баяраа тэмдэглэв

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан явагддаг 11, 13 хүртэлх насны “Грассрүүтс” арга хэмжээ өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд амжилттай зохиогдлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгч 120 охин хамтдаа баяраа тэмдэглэв
Хөлбөмбөгч 120 охин хамтдаа баяраа тэмдэглэв. Зураг: МҮОНРТ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан явагддаг 11, 13 хүртэлх насны “Грассрүүтс” арга хэмжээ өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд амжилттай зохиогдлоо.

Азийн хөлбөмбөгийн холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 24-ийг эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн өдөр болгон тэмдэглэдэг.

Монголын хөлбөмбөгийн холбоо олон улсын эмэгтэйчүүдийн баяртай уялдуулдан, өсвөр насны охидын дунд “Грассрүүтс” арга хэмжээг зохиодог онцлогтой.

Өнөөдрийн арга хэмжээнд 11, 13 насны нийт 120 хүүхэд оролцож, хөлбөмбөгийн спортын сайхныг бие сэтгэлээрээ мэдрэн баярынхаа бэлэг болгон, өмсгөл, бөмбөг зэргийг авлаа.

Манай эмэгтэй хөлбөмбөгчдийн өмнө Монгол Улсын шигшээ багт багтаж, тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргах боломж нээгдсэн учраас охидын “Грассрүүтс” арга хэмжээ өндөр ач холбогдолтой.

Ялангуяа өнөөдрийн арга хэмжээнд оролцсон 11, 13 насны охид ирэх жилээс Монголын 14 хүртэл насны охидын шигшээ багийн тоглогч болох боломж нь бүрдэх юм.

Хуваалцах