Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгчид сургалтаа эхлүүллээ

Монголын хөлбөмбөгийн холбооны календарьт төлөвлөгөөнд багтсан хэд хэдэн сургалт энэ сард зохион байгуулагдаж байгаагийн нэг нь AFC /АХБХ/-ны дасгалжуулагчийн “С” зэрэглэлийн сургалт юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгчид сургалтаа эхлүүллээ
Хөлбөмбөгчид сургалтаа эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны календарьт төлөвлөгөөнд багтсан хэд хэдэн сургалт энэ сард зохион байгуулагдаж байгаагийн нэг нь AFC /АХБХ/-ны дасгалжуулагчийн “С” зэрэглэлийн сургалт юм. Өнөөдөр эхэлсэн энэхүү сургалтын нээлтэд Эрүүл мэнд, спортын яамны харьяа, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн мэргэжилтэн Д.Уртнасан, МХБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Буман-Учрал, МХБХ-ны гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан болон AFC-ийн сургагч багш Роберт Лим нар оролцлоо.

Дээрх сургалт нь дөрөв дэх удаагаа зохиогдож буй агаад удирдагч багш Робберт Лим өмнө нь манай улсад энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.

Сүүлийн жилүүдэд Монголын хөлбөмбөгт шинэ үе, дасгалжуулагчийн шинэ эрин төрсөөр байна. Мөн өнгөрсөн хугацаанд Азийн Хөлбөмбөгийн Холбооны дасгалжуулагчийн “С” зэрэглэлийн сургалтад 100 гаруй оролцогч хамрагдаж байв.

Энэ удаагийн сургалт дөрөвдүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах