Хөлбөмбөгийн 2016-2017 оны улирал өндөрлөлөө
“Ювентус” клуб сүүлийн зургаан жил дараалан лигтээ “босоо” байв. Харин “Арсенал” клуб “Премьер лиг”-т 20 жилийн дараа “Топ-4”-өөс унаж, ирэх улиралд “Аваргуудын лиг”-т тоглох боломжгүй боллоо.
Мэдээллийн алба

Хөлбөмбөгийн 2016-2017 оны улирал өндөрлөлөө. Арван сар үргэлжилсэн урт “марафонд” Английн “Премьер лиг”-т “Челси” зургаа, Испанийн “Ла Лиг”-т “Реал Мадрид” 33, Германы “Бундеслиг”-т “Бавари Мюнхен” 27, Италийн “Сери-А”-д “Ювентус” 35, Францын “Лиг-1”-т “Монако” найм, ОХУ-ын “Премьер лиг”-т “Спартак Москва” 22 дахь түрүүгээ авлаа.
“Ювентус” клуб сүүлийн зургаан жил дараалан лигтээ “босоо” байв. Харин “Арсенал” клуб “Премьер лиг”-т 20 жилийн дараа “Топ-4”-өөс унаж, ирэх улиралд “Аваргуудын лиг”-т тоглох боломжгүй боллоо.
Гэхдээ ирэх жил “Топ-4”-ийн байрт эргэн ирэх нь тодорхой бизээ. Арсен Венгер зуны наймаанд нэлээд завгүй байх төлөвтэй.


















