Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн 23 хүртэлх насныхны Азийн АШТ-ий урьдчилсан шатны сугалаа боллоо

Монголын шигшээ баг Тайланд, Малайз, Лаосын багтай тоглохоор учраа таарав.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн 23 хүртэлх насныхны Азийн АШТ-ий урьдчилсан шатны сугалаа боллоо
Хөлбөмбөгийн 23 хүртэлх насныхны Азийн АШТ-ий урьдчилсан шатны сугалаа боллоо. Зураг: МҮОНРТ

Хөлбөмбөгийн 23 хүртэлх насныхны Азийн АШТ-ий урьдчилсан шатны сугалаа болж, Монгол Улс "J" хэсгийн тоглолтуудыг өөрийн талбайдаа зохион байгуулахаас гадна Монголын шигшээ баг Тайланд, Малайз, Лаосын багтай тоглохоор учраа таарав.

Уг тоглолтууд 10 дугаар сарын 23-аас Улаанбаатар хотод зохион байгуулагдах хуваарь гарсан бөгөөд Монголын 23 хүртэлх насны шигшээ багийг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон улсын мэргэжилтэн Масэ удирдан тус тэмцээнд оролцоно.

Хуваалцах