Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн ахмадын улсын аваргууд тодорлоо

Монголын хөлбөмбөгийн холбооноос (МХБХ) уламжлал болгон зохион байгуулдаг ахмадын УАШТ зургаадугаар сарын 2-7-ны өдрүүдэд боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн ахмадын улсын аваргууд тодорлоо
Хөлбөмбөгийн ахмадын улсын аваргууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооноос (МХБХ) уламжлал болгон зохион байгуулдаг ахмадын УАШТ зургаадугаар сарын 2-7-ны өдрүүдэд боллоо. Энэ жилийн улсын аваргад нийт 35 багийн 393 ахмад тамирчин өрсөлдсөн байна. Тэмцээний 37-42 насны ангилалд “Хасын хүлгүүд”, 43-48 насанд “Эрчим”, 49-55 насанд “Зүтгүүрийн Депо”, 56-аас дээш насанд “Хөдөлмөр” улсын аварга багаар тодров.

Тэмцээний дүн:

37-42 нас:

Алтан медаль: “Хасын хүлгүүд” (5:0)
Мөнгөн медаль: “MSM”
Хүрэл медаль: “Андууд” (3:0)
IV байр: “ССТ”

43-48 нас:

Алтан медаль: “Эрчим” баг (7:0)
Мөнгөн медаль: “Хангарьд” баг
Хүрэл медаль: Дархан (1:0)
IV байр: “Хороолол” баг

49-55 нас:

Алтан медаль: “Зүтгүүрийн Депо” (3:2)
Мөнгөн медаль: “Эрчим”
Хүрэл медаль: “Оюутан” (3:0)
IV байр: “Соёмбын барсууд”

56-аас дээш:

Алтан медаль: “Хөдөлмөр” (2:1)
Мөнгөн медаль: “Найрамдал”
Хүрэл медаль: Соёмбын барсууд (2:1)
IV байр: “Зүтгүүрийн Депо” багууд тус тус оржээ.

Хуваалцах