Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн Азийн топ шүүгч байсан Японы иргэн Ёошими Огава Монголд ирнэ

Тэрбээр энэ сарын 28-нд МХБХ-ны Шүүгчийн хорооныхонтой уулзахын зэрэгцээ Монгол шүүгчдийн түвшинтэй танилцаж, Японы аль зэрэглэлийн тэмцээнийг шүүх чадвартайг тогтоох аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн Азийн топ шүүгч байсан Японы иргэн Ёошими Огава Монголд ирнэ
Хөлбөмбөгийн Азийн топ шүүгч байсан Японы иргэн Ёошими Огава Монголд ирнэ. Зураг: МҮОНРТ

Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоо болон Японы хөлбөмбөгийн холбооны шүүгчийн хорооны дарга Ёошими Огава Монгол Улсад зочилно.

Тэрбээр цагтаа Азийн топ шүүгч байсан бөгөөд манай улсад энэ сарын 27-нд ирэх юм байна. МХБХ, Японы ХБХ ѳнгѳрсөн оны аравдугаар сарын 10-нд хамтын үйл ажиллагаагаа ѳргѳжүүлэн ажиллахаар гэрээ байгуулсан билээ.

Тэрхүү үйл ажиллагааны хүрээнд хоёр улсын шүүгч туршлага солилцох, ажлыг бодит болгох эхлэлийг тавихын тулд түүнийг урьсан байна.

Тэрбээр энэ сарын 28-нд МХБХ-ны Шүүгчийн хорооныхонтой уулзахын зэрэгцээ Монгол шүүгчдийн түвшинтэй танилцаж, Японы аль зэрэглэлийн тэмцээнийг шүүх чадвартайг тогтоох аж.

Тив дэлхийн хэмжээний шүүгч хийж явсан туршлагатай эрхмийн уг айлчлал манай шүүгчдэд үр ѳгѳѳжтэй байх нь дамжиггүй биз ээ.

Хуваалцах