Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн багийг дэмжих нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна

Хойд хөршийн судлаачид улсынхаа хөлбөмбөгийн багийг дэмжих нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж болохыг анхааруулжээ. Энэ нь муу тоглож байнга хожигддог багийн фэнүүд эрүүл мэндээр муу таргалалт ихтэй байдаг

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн багийг дэмжих нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна
Хөлбөмбөгийн багийг дэмжих нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Зураг: МҮОНРТ

Хойд хөршийн судлаачид улсынхаа хөлбөмбөгийн багийг дэмжих нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж болохыг анхааруулжээ. Энэ нь муу тоглож байнга хожигддог багийн фэнүүд эрүүл мэндээр муу таргалалт ихтэй байдаг гэсэн Европын эрдэмтдийн судалгаанд үндэслэн ийм дүгнэлт гаргажээ. Дэмждэг баг нь хожигдсоны маргааш хөгжөөн дэмжигчид нь илчлэг ихтэй өөх тосоор баялаг хоол их хэмжээгээр иддэг болох нь судалгаагаар батлагдсан аж. Баг нь хожигдох бүрийд хөгжөөн дэмжигчдийн иддэг хоолын илчлэг 16 хувиар ихсэж байжээ. Энэ нь мэдээж таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчлөлд хүргэдэг аж. Дэмждэг баг нь хожигдоход хөлбөмбөгийн хорхойтон сэтгэлзүйн болон бие махбодийн хямралд орж түүнийгээ хамгийн энгийн арга болох хоолоор нөхөх гэдэг гэнэ. Тэгвэл ялахаасаа ялагдах нь олон байдаг улсынхаа шигшээг дэмжих нь зүрх судасны өвчинтэй болгож магадгүй хэмээн Оросын эрдэмтэд анхааруулжээ.

Түлхүүр үг:Хөлбөмбөг
Хуваалцах