Хөлбөмбөгийн холбоонд хөндлөнгийн шалгалт хийлгэжээ
Монголын хөлбөмбөгийн холбоо шинэ ерөнхийлөгчөө сонгохоос өмнө FIFA-гаас ирүүлсэн удирдамжийн дагуу шинэ дүрмээ боловсруулахаар түр хороог байгуулан ажиллаж байгаа бөгөөд 11 хүний бүрэлдэхүүнтэй түр хороо аль хэдийнэ ажилдаа оржээ.
Мэдээллийн алба

Мөн Хөлбөмбөгийн холбооны ерөнихийлөгч болох нь нэгэнт тодорхой болоод буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатарын мэдээлэл FIFA-гийн албан ёсны цахим хуудаст оржээ.
Тэрээр Монголын хөлбөмбөгийн холбоог тэргүүлэхээсээ өмнө санхүүд аудит шалгалт оруулах хүсэлт гаргасан ба өмнөх хүнийхээ санхүүгийн асуудлыг нэг мөр цэгцлэж, дүрэм батлах, санхүүгийн болон бүх шийдвэрээ нээлттэй ил тод болгохоо хөлбөмбөгчдөд амласан аж.
МХБХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшсэн ХХБ-ны Б.Мэдрээ, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү нар Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатарыг дэмжиж байна.