Хөлбөмбөгийн шигшээ өнөөдөр Киргизийн багтай тоглоно
өнөөдөр 16:00 цагт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглоно.
Мэдээллийн алба

Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсэгт ѳрсѳлдѳж буй Монголын шигшээ баг дѳрѳв дэх тоглолтоо Киргизийн багийн эсрэг хийхэд бэлэн болоод байна. Тэд өнөөдөр 16:00 цагт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглоно.
Ташрамд дуулгахад, Киргизийн үндэсний шигшээ баг урьдчилсан шатны сүүлийн тоглолтоо Мьянмарын шигшээтэй хийж, 7:0-ээр хожсон. Энэ нь тус багийн хамгийн олон гоолоор хожсон рекорд бөгөөд өдгөө дэлхийн чансааны хамгийн дээд амжилтаа гаргаад байна.


















