Хөлбөмбөгийн тоглолтын үеэр бэртэгсдэд 39.3 сая еврогийн нөхөн төлбөр олгожээ
Хөлбөмбөгийн тоглолтын үеэр бэртэж, гэмтсэн тамирчдад өнгөрсөн 2014 онд нийтдээ 39.3 сая еврогийн нөхөн төлбөрийг тусгай хөтөлбөрийн хүрээнд олгосон байна.
Мэдээллийн алба

Хөлбөмбөгийн тоглолтын үеэр бэртэж, гэмтсэн тамирчдад өнгөрсөн 2014 онд нийтдээ 39.3 сая еврогийн нөхөн төлбөрийг тусгай хөтөлбөрийн хүрээнд олгосон байна.
Олон улсын нөхөрсөг тоглолтын үеэр гэмтсэн тамирчдад нөхөн төлбөр олгох "Club Protection" хөтөлбөрийг хоёр жил хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ хөтөлбөрийн хүрээнд 126 тохиолдол бүртгэгдэж, эм эмнэлэгийн тусламж үйлчилгээний төлбөрийг нь нийлүүлсэн юм.
Тус хөтөлбөр 2018 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ жилээс эхлэн эмэгтэйчүүдийн мэргэжлийн багийн олон улсын тоглолтуудад оролцох тамирчдыг эрсдэлээс хамгаалах нөхөн төлбөрийн хөтөлбөрт хамруулахаар болж байгаа юм.


















