Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Улс төр

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

МУ
Монгол Улсын Засгийн газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) 2026 оны аравдугаар сарын 2-нд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, FIFA-гийн Гишүүн холбоодыг хариуцсан ерөнхий захирал Элхан Маммадов, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нар санамж бичигт гарын үсэг зурж, тус ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, FIFA-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантино нар оролцлоо.

Санамж бичгийн хүрээнд FIFA цэнгэлдэх хүрээлэнг төлөвлөх, барьж байгуулахад техникийн зөвлөгөө, мэргэжлийн туслалцаа үзүүлэх бол Монгол Улсын Засгийн газар төслийг хэрэгжүүлэхэд хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудыгдэмжих, цаашид олон улсын тэмцээн, уралдааныг эх орондоо зохион байгуулах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Хуваалцах