Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн Улсын аварга багийнхантай уулзлаа

Хөлбөмбөгийн Улсын аварга багийн хамт олон, багш дасгалжуулагчдыг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээн авч уулзсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн Улсын аварга багийнхантай уулзлаа
Хөлбөмбөгийн Улсын аварга багийнхантай уулзлаа. Зураг: МҮОНРТ

Хөлбөмбөгийн Улсын аварга багийн хамт олон, багш дасгалжуулагчдыг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээн авч уулзсан байна. Тэрбээр сүүлийн хоёр жилд хүний хөгжлийн асуудалд аймгийн зүгээс анхаарч тамирчдын бэлтгэл сургуулилт уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлж ажилласны үр дүн гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Сүүлийн хоёр жилд спортод оруулж байгаа хөрөнгө оруулалт тэр дундаа багийн спортыг дэмжсэн олон арга хэмжээ авсан, 2016 оныг багийн спортыг дэмжих жил болгон зарлаж, 50 гаруй сая төгрөгийг биеийн тамир, спортын арга хэмжээнд зарцуулахаар орон нутгийн төсөвт суулгасан байна.

Хуваалцах