Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлбөмбөгийн залуу тамирчдыг хүлээн авлаа

Швед улсын Гётеборг хотноо зохиогдсон “Gothia Cup-2014” олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн “Дэрэн” клубын баг тамирчдыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлбөмбөгийн залуу тамирчдыг хүлээн авлаа
Хөлбөмбөгийн залуу тамирчдыг хүлээн авлаа. Зураг: МҮОНРТ

Швед улсын Гётеборг хотноо зохиогдсон “Gothia Cup-2014” олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн “Дэрэн” клубын баг тамирчдыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.

Тус клубээс уг нэр хүндтэй тэмцээнд хоёр баг оролцсон бөгөөд 16 насны өсвөрийн баг тамирчид Б хэсэгтээ Энэтхэг, Швед, Герман, Норвегийн багуудыг хожиж, шилдэг дөрөвт шалгарч энэхүү амжилтыг үзүүлсэн байна.

Энэ үеэр Ц.Оюунгэрэл сайдМонгол хөлбөмбөгийн түүхэнд маш том амжилт үзүүлсэн хүүхдүүддээ талархлаа. Өнөөдөр та нарын энэхүү амжилтаар монголчууд бид ирээдүй хойчдоо итгэж байна. Багийн спорт тэр дундаа хөлбөмбөгийн амжилтыг үнэлж байна. Үеийнхэндээ та нар улам их урам зоригийг өгч чадлаа. Улаанбаатар хот төдийгүй орон нутгийн хөлбөмбөгийн спорт хөгжиж байна. Энэ хэрээр хөлбөмбөг тоглох сонирхолтой хүүхдүүдийн тоо улам их болж байна. Монголын багийн спортын хөгжлийг өсвөрийн тамирчид маань харуулж байгаад баяртай байна." гэв.

Хуваалцах