Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хулгана жилийн дүрс бүхий марк худалдаанд гаргана

Урд хөрш хулгана жилийг дүрсэлсэн марк ирэх оны нэгдүгээр сарын 5-нд албан ёсоор худалдаанд гаргахаар болсон талаар CCTV мэдээллээ. Х

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хулгана жилийн дүрс бүхий марк худалдаанд гаргана
Хулгана жилийн дүрс бүхий марк худалдаанд гаргана. Зураг: МҮОНРТ

Урд хөрш хулгана жилийг дүрсэлсэн марк ирэх оны нэгдүгээр сарын 5-нд албан ёсоор худалдаанд гаргахаар болсон талаар CCTV мэдээллээ. Хятадад 1980 оноос эхлэн 12 жилийг дүрсэлсэн марк тухайн жилд нь худалдаанд гаргасаар ирсэн. Шинээр худалдаанд гарах хулгана жилийн бэлгэдэл бүхий маркийн загварыг Хан Мэйлин бүтээсэн бөгөөд тэрбээр хулгана жилтэй аж.

Үүнээс гадна Хятадад хулгана жил сэдэвтэй дурсгал, эд зүйлсийг бүх музейд дэлгэх бөгөөд эхний ээлжид Хан Мэйлин загварыг нь гаргасан хулганы хэлбэр бүхий дугтуй болон алтан навчны багц гаргахаар төлөвлөжээ.

Хуваалцах