Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлгөн судар шиг дээдлэх нутаг минь...

Үүрийн одод гэрлээ дэлгэж, тэнгэрийг бүүвэйлсэн Үүлэн зүмбэр уулс толгод нь сэтгэл ариулсан Хүслийн тахилга сүлдэн хийморийн дуудлагатай Хөлгөн судар шиг дээдлэх нутаг минь дээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлгөн судар шиг дээдлэх нутаг минь...
Хөлгөн судар шиг дээдлэх нутаг минь.... Зураг: МҮОНРТ

Үүрийн одод гэрлээ дэлгэж, тэнгэрийг бүүвэйлсэн
Үүлэн зүмбэр уулс толгод нь сэтгэл ариулсан
Хүслийн тахилга сүлдэн хийморийн дуудлагатай
Хөлгөн судар шиг дээдлэх нутаг минь дээ

Өдрийн наран илчээ дэлгэж үдшийг аргадсан
Үлгэр домгийн буурал салхи нь хайр эвэлгэсэн
Насны шүтээн амьдралд мөнхийнзаяатай
Намтар түүх шиг дээдлэх нутаг минь дээ

Солонго зэрэглээ, хурын ус, таанын цэцэгстэй
Сонгодог хутагтын номын адис энэрэхүйн дуулалтай
Дотогшоо гэгээрсэн мэргэдийн удам ерөөлийн даллагатай
Домгийн цэнхэр өлгий дорнын говиос Монгол эхэлдэг...

Хуваалцах