Хөлжсөн хятадууд хүүр наймаалцаж эхэллээ
Бүсгүй хүний цогцос хулгайлах, худалдах гэмт хэрэг нэмэгдэж байгаа тухай мэдээлэл Хятадын цахим хэвлэлүүдэд сүүлийн үед ихээхэн бичигдэх болжээ.
Мэдээллийн алба

Бүсгүй хүний цогцос хулгайлах, худалдах гэмт хэрэг нэмэгдэж байгаа тухай мэдээлэл Хятадын цахим хэвлэлүүдэд сүүлийн үед ихээхэн бичигдэх болжээ. Энэ нь Хятадын эртний уламжлалт “Үхэгсдийн хурим”-ын ёслол дахин сэргэсэнтэй холбоотой юм байна. Нас барсан гоонь эр нөгөө ертөнцөд эхнэр дагуулан очвол ирэх төрөлдөө сайн заяанд төрдөг, түүнд эхнэр “бэлэглэсэн” гэр бүлийнхэн нь хэдэн үеэрээ баян чинээлэг амьдардаг хэмээх мухар сүсэг өдгөө 21-р зуунд дахин сэргэсэн нь тус улсын эдийн засгийн өсөлттэй холбоотой байж магадгүй хэмээн нийгэм судлаачид дүгнэн бичицгээж байна.


















