Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөлөндөө төхөөрөмж зүүсэн шувууг барьжээ

Египет улсын нийслэл Каир хотоос 450 километрийн зайд орших Кене хотод Франц улсын талд тагнуулын үйл ажиллагаа явуулсныг сэжиглэсэнд нэгэн жигүүртэн шувуу саатуулагджээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөлөндөө төхөөрөмж зүүсэн шувууг барьжээ
Хөлөндөө төхөөрөмж зүүсэн шувууг барьжээ. Зураг: МҮОНРТ

Египет улсын нийслэл Каир хотоос 450 километрийн зайд орших Кене хотод Франц улсын талд тагнуулын үйл ажиллагаа явуулсныг сэжиглэсэнд нэгэн жигүүртэн шувуу саатуулагджээ. Тэндхийн нэг иргэн өрөвтас шувууны хөлөнд цахим төхөөрөмж зүүгдээстэй байгааг хараад хууль сахиулах байгууллагынханд мэдэгдсэн байна.

Хотын аюулгүй байдлын албаны дарга уг шувууг үзэж шалгаад тэр төхөөрөмж жигүүртнүүдийн нутаг сэлгэж байгаа чиглэлийг тодорхойлоход Францын шувуу судлаачдын ашигладаг төхөөрөмж болохыг олж мэдэв. Төхөөрөмж зүүсэн уг шувуу Францын хилийг давсан даруйд ажиллагаагүй болсныг холбогдох хүмүүс ярьжээ.

Хамгийн сонирхолтой нь, малын эмч нар болон албан ёсны хүмүүс энэ гэмт “этгээдийг” хун шувуу хэмээн андуурсан аж. Гэтэл гэрэл зураг дээр өрөвтас шувуу гарсан байв. 2010 онд Египетийн аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд Улаан тэнгист жуулчид руу халдаж байсан махчин загаснууд Израиль улсын туршуулууд хэмээн мэдэгдэж байсан билээ.

Хуваалцах