Хумигддаг шүхэр Францаас үүсэлтэй
Борооны шүхрийг манай эриний өмнөх 210 оны үеэс үүсэлтэй хэмээн үздэг.
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Борооны шүхрийг манай эриний өмнөх 210 оны үеэс үүсэлтэй хэмээн үздэг. Борооны шүхэр нь тухайн үедээ эвхэгддэггүй буюу ямар нэг байдлаар хумих боломжгүй байсан аж.
Харин 1715 оны тавдугаар сарын 4-нд Францын зохион бүтээгч Жан Мариус анхны хумигддаг борооны шүхрийг олон туршилт, судалгааны үндсэн дээр зохион бүтээжээ.
Жан Мариусын энэхүү хосгүй бүтээл нь Парис хотод төдийгүй хүн төрөлхтний түүхэнд нэгэн шинэ хувьсгал авчирсан бүтээл болсон юм.



Хуваалцах


















