Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хүмүүнлэг 2014” тэмцээний аварга тодров

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн аварга шалгаруулах “Хүмүүнлэг 2014” спортын уламжлалт тэмцээн болж өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүмүүнлэг 2014” тэмцээний аварга тодров
“Хүмүүнлэг 2014” тэмцээний аварга тодров. Зураг: МҮОНРТ

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн аварга шалгаруулах “Хүмүүнлэг 2014” спортын уламжлалт тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээн шатар, даам, одон бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, футзал гэсэн төрлүүдээр тус сургуулийн зургаан салбар сургууль болон сургалт судалгааны төв, захиргаа аж ахуйн багуууд хоорондоо өрсөлдсөн байна.

Тэмцээнд зургаан алт, нэг мөнгө, нэг хүрэл медалиар Бизнесийн сургууль нэгдүгээр байр, хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медальтай Дархан салбар сургууль хоёрдугаар байр, хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медалиар Эрдмийн сургууль гуравдугаар байр тус тус эзэлжээ.

Шагналыг Олимпийн аварга, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Наранбаатар нар уригдан ирж гардуулсан юм.

Түлхүүр үг:Хүмүүнлэгийнхэн аваргаа шалгарууллаа
Хуваалцах