Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүн 20-22 цагийн хооронд хамгийн их ганцаарддаг

Хүн 20-22 цагийн хооронд хамгийн их ганцаарддаг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүн 20-22 цагийн хооронд хамгийн их ганцаарддаг
Хүн 20-22 цагийн хооронд хамгийн их ганцаарддаг. Зураг: МҮОНРТ

Эрдэмтдийн тогтоосноор таны амьдралдаа хэвшүүлэх болон сэрэмжлэх цаг хугацаа өөр өөр байдаг аж. Бүр эрхлэх ажил төрөл тань амжилттай байх эсэх нь ч цаг хугацаанаас хамаарах гэнэ. Хэн, хэдэн цагт юу амжуулвал зохистойг танд сонирхуулъя.

-Хэрвээ та оюутан эсвэл сурагч бол 16.30-18.00 цагийн хооронд хичээлээ давтаж, шалгалтандаа бэлтгэвэл хамгийн их үр дүнтэй бэлтгэл болно

-Та ажил дээрээ ямар нэг чухал шийдвэр гаргах бол 10.00-12.00 цагийн хооронд гаргаж байх хэрэгтэй

-Гар хуруугаараа нарийн, нандин эд зүйл хийдэг ажилтай хүмүүсийн хамгийн их ажиллах чадвартай болон мэдрэмжтэй үе нь 15-16 цаг юм.

- Харин эмчид үзүүлэх бол өглөөний 09.00 цагт хамгийн их тохиромжтой. Учир нь тэр үед хүний бие эм тариа хүлээн авах чадвар өндөр байдаг аж

-Хүний ходоод хоол идсэн ч идээгүй ч адилхан хамгийн их идэвхтэй ажилладаг үе нь өдрийн 13.00 цаг байдаг тул сайтар хооллох нь зүйтэй.

-Өглөөний 04-05 цагт хүний цусны даралт хамгийн бага байдаг.

-Шөнө ажилладаг хүмүүс 03-04 цагийн хооронд хооллоход зохимжтой. Учир нь энэ үед ажлын бүтээмж хамгийн бага байдаг.

- Жолооч нар шөнийн 02 цагт хамгийн сэрэмжтэй байх ёстой. Учир нь 02-04 цагийн хооронд хүний мэдрэлийн “сэрүүлэг” ажилладаггүй юм байна.

-Хүний арьс, гоо сайхны засал авахдаа оройн 18-20 цагт хамгийн сайн байдаг.

- Хүн 20-22 цагийн хооронд ганцаардлыг хамгийн их мэдэрдэг.

- Хүний амтлах, сонсох, үнэрлэх мэдрэхүй оройн 15-19 цагийн хооронд сайн байдаг.

- Үдшийн 22 цагт хүний бие гаднын халдварыг эсэргүүцэх чадвар өндөртэй байдаг.

Хуваалцах