Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хүн аалз-3” киноны зураг авалт хойшлохгүй

долоодугаар сарын 13-наас аравдугаар сарын 30-ны хооронд АНУ-ын Атланта, Нью-Йорк, Лос-Анжелес хотод болон Исландад хийгдэх аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүн аалз-3” киноны зураг авалт хойшлохгүй
“Хүн аалз-3” киноны зураг авалт хойшлохгүй. Зураг: МҮОНРТ

“Марвел” студийн дараагийн Төмөр хүн буюу “Avengers” багийн ахлагч хэмээн нэрлэгдээд буй “Хүн аалз” киноны шинэ анги буюу “Spiderman: Far from home” өнгөрсөн оны долоодугаар сарын 2-нд нээлтээ хийсэн.

“Марвел”-д асар өндөр ашиг орлого авчирсан тус бүтээлийн шинэ анги ангийн зураг авалт “COVID-19” цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдох шуум тарсан. Тэгвэл зураг авалт төлөвлөгөөний дагуу буюу ирэх долоодугаар сарын 13-наас аравдугаар сарын 30-ны хооронд АНУ-ын Атланта, Нью-Йорк, Лос-Анжелес хотод болон Исландад хийгдэх аж. Түүнчлэн “Хүн аалз-3” кино ирэх оны долоодугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийнэ.

Сонирхуулахад, “Марвел” студийн “Хүн Аалз-3”, “Eternals”, “Sang-Chi”, “Доктор Стрэнж-2” зэрэг супер баатартай дөрвөн кино ирэх жил үзэгчдэд хүрэхээр болж байна.

Хуваалцах