“Хүн аалз” киноны хоёрдугаар анги нээлтээ хийлээ
Стэн Лий Хүн аалзын дүрийг 1962 онд танилцуулсан. Ийн Питер Паркер комикийн дөрвөн алдартай дүр (Superman, Batman, Wolverine, Spiderman)-ийн нэг болсон билээ.
Мэдээллийн алба

“Марвел” студийн дараагийн Төмөр хүн буюу “Avengers багийн ахлагч хэмээн нэрлэгдээд буй “Хүн аалз” киноны шинэ анги энэ сарын 2-нд нээлтээ хийсэн. “Spiderman: Far from home” буюу “Хүн аалз гэрээсээ явсан нь” киног өмнөх ангийн найруулагч Жон Ваттс найруулж, Холливудын жүжигчин Том Холанд гол дүрд тоглосон.
Тус бүтээл нээлтээ хийсэн даруйдаа АНУ-ын зах зээлээс 39.3 сая ам долларын ашиг орлого олжээ. Мөн өнгөрсөн сарын 28-нд БНХАУ, Японд гарснаасаа хойш 110 сая ам.доллар цуглуулсан байна.
Анх Стэн Лий Хүн аалзын дүрийг 1962 онд танилцуулсан. Ийн Питер Паркер комикийн дөрвөн алдартай дүр (Superman, Batman, Wolverine, Spiderman)-ийн нэг болсон билээ.
Сонирхуулахад, “The Amazing spiderman” кино 2012 онд нээлтээ хийсэн даруйдаа 35 сая ам.доллар олсон.


















