Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хүн робот”-ын шинэ загвар гарлаа

“Хүн робот” хөгжүүлэлтийн зах зээлд тэргүүлэгч “Honda” компани өчигдөр Нью-Йоркийн олон улсын авто үзэсгэлэнгийн үеэр шинэ роботоо танилцууллаа.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүн робот”-ын шинэ загвар гарлаа
“Хүн робот”-ын шинэ загвар гарлаа. Зураг: МҮОНРТ

“Хүн робот” хөгжүүлэлтийн зах зээлд тэргүүлэгч “Honda” компани өчигдөр Нью-Йоркийн олон улсын авто үзэсгэлэнгийн үеэр шинэ роботоо танилцууллаа.
“Манхаттен” зочид буудалд болсон танилцуулгын үеэр “ASIMO” робот өсвөр насны хөвгүүн шиг дуу хоолойгоор “Сайн байцгаана уу, Нью-йоркчуудаа! Өнөөдөр та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна” хэмээн англиар ярьжээ.
“Honda”-гийн робот нь 1.3 метрийн өндөртэй, 50 кг жинтэй бөгөөд 9 км цагийн хурдтай гүйж чадна.

Зохион бүтээгчдийн ярьснаар шинэ “ASIMO” өмнөх загваруудаа бодвол хөдөлгөөний хувьд харьцангуй уян хатан болжээ. Тэрчлэн хүмүүстэй ярилцах, мэндлэх талаар үгийн баялагтай болсон гэнэ.

Хуваалцах