Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 105 кг-ын жингийн медальтнууд тодорлоо

“Рио-2016” зуны олимпийн XXXI дэх наадмын хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 105 кг-ын жингийн огцом болон түлхэлттэй өргөлтийн тэмцээн болж өндөрлөлөө.

СО
Солонгоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 105 кг-ын жингийн медальтнууд тодорлоо
Хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 105 кг-ын жингийн медальтнууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” зуны олимпийн XXXI дэх наадмын хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 105 кг-ын жингийн огцом болон түлхэлттэй өргөлтийн тэмцээн болж өндөрлөлөө. Шилдэг наймд Узбекистаны тамирчин Иван Ипримов, Руслан Нурудинов, Казакстаны тамирчин Александр Зайчиков, Хятадын тамирчин Ян Зхи, Арменийн тамирчин Симон Мартиросян, Польшийн тамирчин Бартломеж Вожкейч Вонк, Ираны тамирчин Мохаммедреза Барари, Латвийн тамирчин Артур Плесникс нар шалгарч үлдсэн юм.

Эдгээр шилдэг найман тамирчдаас Узбекистаны тамирчин Руслан Нурудинов огцом өргөлтөөр 194 кг-ыг, түлхэлттэй өргөлтөөр 237 кг-ыг, нийлбэр дүнгээр 431 кг-ыг өргөснөөр алтан медалийн болзол хангаж, “Рио-2016” олимпийн наадмын аварга боллоо. Ингэснээр тэрбээр хүндийн өргөлтийн түлхэлттэй өргөлтийн олимпийн рекордыг эзэмшсэн юм.

Харин Арменийн тамирчин Симон Мартиросян огцом өргөлтөөр 190 кг-ыг, түлхэлттэй өргөлтөөр 227 кг-ыг, нийлбэр дүнгээр 417 кг-ыг өргөж мөнгөн медалийн болзол хангасан бол Казакстаны тамирчин Александр Зайчиков огцом өргөлтөөр 193 кг-ыг, түлхэлттэй өргөлтөөр 223 кг-ыг, нийлбэр дүнгээр 416 кг-ыг өргөснөөр хүрэл медалийн эзэн боллоо.

Хуваалцах