Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүндийн өргөлтийн УАШТ-ий нээлт өнөөдөр болно

Монголын бүх ард түмний XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдах хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий нээлт өнөөдөр Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүндийн өргөлтийн УАШТ-ий нээлт өнөөдөр болно
Хүндийн өргөлтийн УАШТ-ий нээлт өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Монголын бүх ард түмний XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдах хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий нээлт өнөөдөр Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд болно. Тэмцээнийг Эрүүл мэнд, спортын яам, БТС-ын хөгжлийн төв, Монголын хүндийн өргөлтийн холбоо, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Сүхбаатар аймгийн БТСГ хамтран зохион байгуулж буй.

Энэ удаагийн тэмцээний зорилго нь хүндийн өргөлтийн спортыг орон нутагт сурталчлан таниулах, тамирчдын хүрээг тэлж, чансааг сайжруулах, “Рио-2016” Олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцох баг тамирчдаа дэмжихэд оршиж байна. Мөн Сүхбаатар аймагт насанд хүрэгчдийн болон бүх ард түмний их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй анхны тэмцээн юм.

Тэмцээн маргааш эхэлж эрэгтэй 56, 62, 69, 77, 85, 105, +105, эмэгтэй 48, 53, 58, 63, 69, 75, +75 кг-ын жинд өрсөлдөнө. Харин хаалтын ажиллагаа нөгөөдөр болно. Олон улсын хүндийн өргөлтийн дүрмийн дагуу зохиогдох энэхүү тэмцээнд нэг баг 15 тамирчинтай оролцох юм.

Хуваалцах