Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-д 85 настай Ц.Раднаа аваргаллаа

Польш улсад үргэлжилж буй хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-ээс Монгол Улс шинэ аваргатай боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-д 85 настай Ц.Раднаа аваргаллаа
Хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-д 85 настай Ц.Раднаа аваргаллаа. Зураг: МҮОНРТ

Польш улсад үргэлжилж буй хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-ээс Монгол Улс шинэ аваргатай боллоо. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд сорьсон 85 настай Ц.Раднаа дэлхийн дээд амжилтыг шинэчилснээс гадна аваргалж, Төрийн дууллаа эгшиглүүллээ. Мөн түүний буухиаг Т.Цэрэндолгор үргэлжлүүлж, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртэв. ОУХМ цолтой, ДАШТ-ий найман түрүүтэй тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авч, монгол түмнээ баярлуулсан. Азийн дээд амжилтыг 10, улсын рекордыг 18 удаа шинэчилсэн Т.Цэрэндолгор ДАШТ-ий 10 мөнгө, долоон хүрэл, дөрвөн жилд нэг удаа болдог ахмадын дэлхийн наадам (мастерсын олимп хэмээн үнэлэгддэг)-ын алт, мөнгө тус бүр тав, дөрвөн хүрэл, Азийн АШТ-ий 11 алт, 17 мөнгө, дөрвөн хүрэл, олон улсын тэмцээний 18 алт, таван мөнгөн медальтай. Мөн тэрбээр өнгөрсөн жил Тайландад болсон олон улсын тэмцээнээс гурван алтан медаль авахдаа Азийн гурван дээд амжилтыг шинэчилсэн. Тухайлбал, жад, зээрэнцэг шидэлтийн амжилтыг 22, бөөрөнцөг түлхэлтийн рекордыг зургаан жилийн дараа ахиулсан юм.

Хуваалцах